Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ХУУЛЬЧ Н.АРИУНБОЛД: АН-ын даргын бүртгэлийн өөрчлөлт Дээд шүүхийн мэдээллийн санд орсон талаар мэдээлэл хийв

 

Улсын дээд шүүхийн мэдээллийн санд орсон намын даргын бүртгэлийн өөрчлөлтийн талаар хуульч Н.Ариунболд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Монгол Улсад мэдээлэл авах эрхийн тухай хууль байдаг. Энэ эрхийн хүрээнд АН-ын гишүүн, хуульч хүний хувьд АН-ын дотор үүсээд буй асуудалд ямар мэдээлэлтэй байна вэ гээд Улсын дээд шүүхэд өргөдөл гаргасан. Өөрөөр хэлбэл АН-ын даргад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ямар хүн байгаа юм, үнэн эсэхийг тодруулахыг зорьсон юм. 2022 оны гуравдугаар сарын 18ны өдөр Улсын дээд шүүхээс албан тоот ирсэн. Энэ мэдээллийг авах зорилго нь 2000 оноос өнөөдрийг хүртэл хэн АН-ын даргаар бүртгэлтэй байсан юм бэ гэдгийг л тодорхой болгохыг хүссэн. 

Надад дөрвөн янзын мэдээлэл өгсөн. З.Энхболд, С.Эрдэнэ, Ц.Тувааны цахим бүртгүүлэх хүсэлтийг харгалзан бүртгэн авсан. Ц.Тувааныг цахим бүртгэлийг хассан гэх мэдээллийг ирүүлжээ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 2021 оны арваннэгдүгээрсарын 15нд цахим бүртгэл  байхгүй болохыг танд мэдэгдье гэсэн. Цахим бүртгэлийн сан нь Улсын дээд шүүхийн албан ёсны эх сурвалж болдог юм билээ.  Цахим сайт руу нэвтрэн орвол намуудын бүртгэл байдаг.

Монголд Улсад бүртгэлтэй албан ёсны бүх намуудын мэдээлэл байршсан байгаа юм. АН-ын бүртгэлийг харвал хамгийн сүүлд АН-ын дэд дарга Ц.Тувааныг бүртгэсэн. 2021 оны нэгдүгээр сарын 14 ны өдөр бүртгэлээс хассан гэх албаны эх сурвалжийн мэдээлэл байна. Өнгөрсөн хавар зохион байгуулсан АН-ын даргын сонгуульд нэр дэвшсэн хоёр хүнийг бүртгээгүй. Яагаад гэвэл хоёр удаа сонгууль хийсэн, дүрэмд нийцэхгүй байна гэдэг шалтгааны улмаас тус шийдвэрийг гаргасан байна лээ. Улс төрийн нам дотор үүсээд буй ямар нэгэн маргааныг Улсын дээд шүүх шийдвэрлэхгүй. Ардчилсан байдлаар дотооддоо шийднэ гэдэг байр суурьтай байгаа юм билээ. Харин миний хувьд өмнө нь АН-ын хуульч, зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо бол ардчилсан үзэлтэй, Ардчилсан намын дэмжигч гишүүний хуваарь энэхүү мэдээллийг хүргэж байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан