Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласан. Энэ жилийн хаврын мод тарилт “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулагдаж буй юм. 
 

Хаврын мод тарих арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, С.Бямбацогт, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд нэгдэж өнөөдөр /2022.05.15/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарилаа.

Өнөөдрийн мод тарих арга хэмжээний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд байгууллага, ААН, иргэд нэгдэж урд урьдынхаасаа илүү өргөн дэлгэр хамрагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, мод тарих хөдөлгөөнд хүн нэг бүрийг идэвхтэй оролцохыг уриаллаа. Тэрбээр “Тэрбум мод нэг модноос эхэлнэ. Мод бол дэлхийн уушги гэж хэлэгддэг. Мод тарьж ургуулах, хайрлан хамгаалах нь дэлхийгээ хайрлаж, эрүүлжүүлж байгаа буянтай ажил гэж хэлж болно. Хүн нэг бүрийг мод тарихыг уриалъя. Тариад орхих биш арчилж, тордох нь нэн чухал” хэмээв.

Өнөөдрийн арга хэмжээнд УИХ-аас гадна 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд оролцож голт бор, тэхийн шээг, гүйлс, буйлс, шар хуайс, улиас, хайлаас зэрэг 12 төрлийн 2200 мод тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 25 хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Энд 32 төрлийн 150 мянган мод тарьсан нь 98.5 хувийн амьдралтай ургаж байгаа аж.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “”2022 ондоо багтаан гурав ба түүнээс дээш жил бойжуулан ургуулсан суулгацаар цэцэрлэгжүүлэлт хэлбэрээр 20 мянган мод, мөчрөөр бэлдсэн тарьцаар Туул голын эргийн хамгаалалтад зурвас үүсгэн 100 мянган мод тарихаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа” гэдгээ танилцуулав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан