Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сургуулиудын ойр орчмын дэлгүүрүүдэд цахилгаан тамхи нийлүүлэхгүй

Цахилгаан тамхи импортлогчдын төлөөлөл Вэйд хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр (2022-5-16) мэдээлэл хийв. Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд худалдааны цэгүүдээр нас хязгаарласан аливаа бараа, бүтээгдэхүүнийг худалдахдаа иргэний үнэмлэхийг шалгаж худалдаалах, энэ уриалгыг дэмжээгүй буюу ерөнхий боловсролын сургуулиас 500 метр радус дотор байгаа дэлгүүрүүдэд цахилгаан тамхи нийлүүлэхгүй байх, мөн энэхүү дэлгүүрүүдээс бараа, бүтээгдэхүүнээ тавдугаар сарын 11-нээс нэг сарын хугацаанд шат дараатайгаар буцаах арга хэмжээ авч ажиллаж буйгаа энэ үеэр мэдэгдлээ. 

Манай оронд цахилгаан тамхины хуулийн зохицуулалт одоогоор байхгүй бөгөөд Монголд цахилгаан тамхи хэрэглэлдэг 110 мянга гаруй хүн байдаг  талаар ярив. 

Мөн Вейп хэрэглэгчдийн холбооны Олон нийттэй харилцан албаны дарга Б.Цогт-Очир:

-Хүнсний аюулгүй байдлын төв лабораторид шинжилгээ өгөхөд никотины агууламж зохих журмын дагуу байсан. Харин бохь байгаагүй. Хүнд металлын агууламжийн тест хийх боломжгүй учраас олон улсын стандартын дагуу шинжилгээ хийлгэхэд янжуур болон цахилгаан тамхинд агуулагдах хүнд металлын тоо цахилгаан тамхины хувьд 10-20 дахин бага, янжуур тамхинд агуулагдах ихэнх хүнд металлууд цахилгаан тамхинд агуулагддаггүй байна. Цахилгаан тамхины гол ялгаа нь никотины хэмжээг хэрэглэгч хүссэнээрээ бууруулах боломжтой, мөн бохьгүйгээрээ янжуур тамхинаас ялгаатай юм.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан