Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Автомашингүй өдрөөр Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу жил бүрийн нэг өдөр хотын төв гудамжаар машин явуулдаггүй уламжлалтай. Үүний дагуу ирэх Бямба гаригт тодорхой байршлын дагуу автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Түүнчлэн энэ сарын 28-нд томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, дараа долоо хоногийнх амралтын өдрийг ажлынх болгох юм байна. Иргэдийн зүгээс зам хаах байршлын тухайд тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн юм. Энэ жилийн хувьд Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Тодруулбал, Сөүлийн болон Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг бүрэн зогсоох юм байна. Ингэснээр зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам, Гэсэр сүмээс Зоос гоёл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам, Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт болох юм. Гүйлтэд оролцох иргэдийг энэ сарын 20-н хүртэл бүртгэнэ.

“Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахтай холбоотойгоор нийтийн тээврийн 30 гаруй чиглэлд өөрчлөлт ордог. Одоогоор чиглэлийн өөрчлөлт хараахан батлагдаагүй байна. Мөн тус өдөр Сүхбаатарын талбайд Европын холбооны улсуудын өдөрлөг, үзэсгэлэн яармагийг зохион байгуулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан