Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх талаар хэвлэлийн хурал хийнэ

 

 Тавдугаар сарын 19-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт МТҮП-т “Инновацлаг ЖДҮ” хурал болно.

10.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн байранд Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн “MAPSS” төслийн сургалт, хэлэлцүүлэг болно.

10.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ болон “Монгол тээвэр нэг­дэл” ХХК хамтран нүүрсний тээврийн С зөвшөөрлийн та­лаар мэдээлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  “Иргэдийн шударга шүүх”  ТТБ-аас тус байгууллагын 15 жилийн ойн хүрээнд “ИЛЧИЛЬЕ” хөдөлгөөн өрнүүлэх талаар мэдээлнэ.

11.30 цагт Глоб Интернэшнл төвөөс “Хэвлэл мэдээлэл иргэний чөлөөт орон зайг хамгаалах нь” хурлыг цахимаар зохион байгуулна.

14.00 цагт МҮХАҮТ-д Монголын маркетингийн холбооноос 200 жижиг дунд бизнес эрхлэгчид маркетингийн зөвлөгөө төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна. Утас: 99752511

14.00 цагт “Мишээл Экспо” төвд Жижиг, дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

14.40 цагт “Туушин” зочид буудалд “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хурал болно.

15.00 цагт ГХЯ-нд Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн анхны өдрийн нээлт болно.

19.00 цагт "Cinema Next" кинотеатрт "Reaction" продакшны бүтээл, жүжигчин Э.Тодгэрэл, Х.Цасчихэр нарын гол дүрд нь тоглосон "Ghost" киноны нээлт болно. Утас: 96696674

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт УИХ-ын чуулганы танхимын үүдэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх талаар хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт "Их эзэн Чингис хаан" танхимд Ардчилсан намын 4/11 хэвлэлийн хурал болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан