Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга асан Э-ийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

ҮАБЗ: АТГ-ын даргын томилгоог тохирно | News.MN

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн хэргүүд:

1. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд нь иргэн О-г онц харгис хэрцгий аргаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэг;

2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Э нь иргэн Б-ийн хүүхдийн холбогдсон хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэг;

3. Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт нэр бүхий компанид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгож, гэрээ байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэг;

4. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга С нь тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн захирал Б-ыг албан тушаалын байдлаа ашиглан дарамтлан, компанийн үйл ажиллагааг нь зогсооно гэх зэргээр сүрдүүлж, хясан боогдуулах аргаар 5 сая төгрөгийн хахууль авсан, мөн сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээний 20 тонн нүүрсийг дээрх компанид албан хүчээр худалдан борлуулж, нүүрсний мөнгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэх хэрэг;

5. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын байцаагч Ц нь албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Зөрчлийн хуулиар торгож байна гэх нэрийдлээр иргэн А-аас бэлэн мөнгө авсан гэх хэрэг.

Эх сурвалж: АТГ-ын албан ёсны цахим хуудас

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан