Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ.

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 83 км хатуу хучилттай авто зам барих төсөл

Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ. Энэ талаар тус аймгийн Засаг Даргын Тамгын Газраас "Утаагүй түлш болон уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр хот хооронд хийгдэж, даац хэтрүүлсэн тээврийн хэрэгсэл сүүлийн жилүүдэд зорчсоноос үүдэн авто замын эвдрэл үүсэж, аваар ослын нөхцөл байдал хүндэрсэн.

Өмнөговьчууд 2018 оноос эхлэн Засгийн газрын түвшинд анхаарлаа хандуулахыг шаардан, замын асуудал дээр орон нутгийн удирдлагууд, олон нийтийн байгууллага, иргэд зорчигчид шат шатандаа дуу хоолойгоо хүргэсээр ирсэн билээ.

2022 оны улсын төсөвт Улаанбаатар-Мандалговь чиглэлийн зам засварт 990 сая төгрөг, Мандалговь-Даланзадгад чиглэлийн зам засварт 1 тэрбум 900 сая төгрөг төсөвлөгдөж улсын чанартай тус замуудын засварын ажил эхэлсэн. Утаагүй түлшний тээвэр Зүүнбаянгийн төмөр замаар явж байгаа" хэмээн мэдээллээ.

 
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан