Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Улаанбаатар марафон” зохион байгуулахтай холбоотой 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орно

Зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт оруулахаар болж байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өгсөн мэдээллээр энэ сарын 28-ны бямба гаригт “Улаанбаатар марафон” зохион байгуулахтай холбоотой 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орох аж.

Тодруулбал, өглөө 06:00-18:00 цагт Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замаас Зүүн 4 зам, Их Тойруу, Бага Тойруугийн авто замыг хааж байгаа юм.

Иймд Их тойруугаар явах чиглэлүүд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС-ын нийтийн тээврийн зогсоол, Нарны замаар явах чиглэлүүд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр нийтийн тээврийн зогсоолын чиглэлд зорчихоор болж байна. Мөн босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн нийтийн тээврийн зогсоол, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн нийтийн тээврийн зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлгийн нийтийн тээврийн зогсоолуудаар иргэдэд үйлчилнэ. Ташрамд дурдахад, нийт 39 чиглэлд өөрчлөлт орж буй нийтийн тээврийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ulaanbaatar.mn сайт, “Нийслэлийн мэдээ”, Нийтийн тээврийн газрын пэйж хуудас, иргэдийн UB Smart Bus аппликэйшнээр авч болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан