Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Авто зам ашигласны төлбөрөө цахимаар төлнө

зураг

Олон улс болон улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг цахимаар авах туршилтын ажил улсын хэмжээнд үргэлжилж буй. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн төлбөр авах 28 цэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Улаанбаатар орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Хоолт, Түргэний гүүрний төлбөр авах цэгүүдэд авто замын төлбөрийг цахимаар төлөх боломжтой болжээ.

Төлбөрийг цахимаар төлөх боломжтой болсноор иргэдийн цагийг хэмнэх, цаашлаад төлбөр авах цэгт үүсэж буй түгжрэлийг бууруулах давуу талтай юм.

Үүний тулд жолооч и-баримт, social pay, mon pay зэрэг аппликэйшний аль нэгийг сонгож, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгүүлснээр цахим үйлчилгээг хялбараар авах боломжтой аж.

И-баримт аппликэйшн татах: 

Monpay  аппликэйшн татах: https://monpay.mn/app.html 

Socialpay аппликэйшн татах: digital.golomtbank.com/product

Аппликэйшнд нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгүүлэхдээ дараах зааврыг ашиглаарай.

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан