Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Тавдугаар сарын 31-нд болох үйл явдлын тойм

 

"Туушин" зочид буудалд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт-2022” болно.

9.30 цагт Зэвсэгт хүчний 084 дүгээр анги хүүхдүүдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 89115180

10.00 цагт ХХААХҮЯ-нд "Дэлхийн сүүний өдөр"-ийн хэвлэлийн хурал болно.

11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас санаачлан ахлах ангийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан “Эерэгээр нөлөөлье” аяны хаалт болно. Утас: 96646863

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Бат хааны түүхийг өгүүлэх Унгар-Монгол-Их британы хамтарсан “1242 Gateway to the West  буюу Барууны Хаалган Дээр” кинонд бага насны хүүхэд хүчирхийлсэн жүжигчин тоглуулах гэж байгааг эсэргүүцэн “Махаан пикчерс ХХК”-ийн хуульч хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт "Q Art Gallery"-д "Playtime-2022" наадмын хэвлэлийн хурал болно. Утас: 86115200

11.00 цагт "Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017

11.00 цагт Спортын төв ордонд пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид болон дэлхийн дээд амжилт тогтоосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, ОУХМ Б.Чимэдцэрэн нар хэвлэлийн хурал хийнэ.

Төрийн ордонд

9.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.30 цагт “Үндсэн хууль” танхимд Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.

МҮХАҮТ-д
9.30 цагт Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох уулзалт болно.11.00 цагт Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан "КОВИД-ын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр" олон улсын сургалт эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан