Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЗТХЯ-ны ажилтан автомашины азын дугаар зарсан хэрэгт холбогджээ

Тээврийн хэрэгслийн азын дугаарын дуудлага худалдаа зарлагдлаа

Эрүүгийн цагдаагийн албанаас ЗТХЯ-ны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэтуяаг автомашины дугаарын шинэ сери задарч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн trans.dep системд оруулахад “азын” гэх дугааруудыг хэн нэгэн захиалсан мэтээр өөрчилж, улмаар танил талаараа дамжуулан худалдаж, мөнгийг нь угаасан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна. Б.Эрдэнэтуяа нь улсын дугаарын шинэ сери задрахад дээрх байдлаар иргэн Н.Дөлгөөн, Б.Бат-Орших нараар дамжуулан автомашины ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр зарж, хамаарал бүхий хүмүүсийнхээ ХААН банкны дансанд мөнгийг нь шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн ашиг олж мөнгө угаасан байж болзошгүй байгаа гэнэ. ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийнхөн 2021 оны хоёрдугаар сарын 15-наас хойш авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дуудлагаар худалдахаар 16 удаа зарласан бөгөөд 2165 дугаар борлуулсныг АТГ-ынхан мэдээлсэн юм. Дуудлагаар худалдсан “азын” гэх дугааруудыг ердөө 17 иргэн авсан бөгөөд иргэн А гэхэд 17 дугаарыг дуудлагаар худалдаж авсан бололтой. Б.Эрдэнэтуяа нь Зам тээврийн сайд Л.Халтарын хамаарал бүхий этгээд хэмээн тус яамныхан ярьж байна. 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан