Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга: Монголын ирээдүйг дархлан бүтээх хүүхэд багачуудаас Эх орон эхэлдэг

Монголын бахархал, гэрэл гэгээ болсон хүүхэд багачууддаа, тэднийг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжилж байгаа эцэг эхчүүдэд нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

Монголын ирээдүй болсон хүүхэд бүр оюун санаа, бие бялдрын дархлаатай байж, өвөгдөөс өвлүүлсэн газар нутаг, тусгаар тогтнол баялаг уламжлал, агуу түүхийнхээ эзэд болж чадваас Монгол Улсын ирээдүй гэрэлтэй байж, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж чадна. Иймд хүүхэд багачуудын асуудалд бүх шатандаа онцгой анхаарч ажиллах ёстой. Ирээдүйг дархлан бүтээх, өвлөн үргэлжлүүлэх хүүхэд багачуудаас Эх орон эхэлдэг.

Монголын төр монгол хүүхэд бүрийн нийгэм, сэтгэл зүй, өсөлт хөгжлийн анхдагч хэрэгцээг нь бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа нь харамсалтай ч ирээдүйд илүү хариуцлагатай, бүтээлч, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээх хойшлуулшгүй шаардлага тулгарч байгаад монгол хүн бүр санал нэгдэх биз ээ. Үүний тулд хоёр зуун мянга гаруй гишүүдтэй Ардчилсан нам эрх баригчдыг шахах, хянах сөрөг хүчний үүргээ хариуцлагатай гүйцэтгэж Монгол Улсын хөгжил, иргэн бүрийн амьдралын чанар, хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах эрхийг хангах бодлогуудыг санал болгох, хэрэгжүүлэхэд шахах болно.

Амьдран буй цаг хугацаа, орчин нөхцөл маань биднээс хүүхэд багачуудын төлөө эрс шинэчлэлийн, цогц хөгжлийн бодлого төлөвлөлтийг шаардаж байгааг эрх баригчид төдийлөн ухамсарлахгүй, төлөвлөхгүй, хийхгүй байгааг олон бүгдээр харж байна. Иймд хүүхэд бүрийн эрхийг ханган биелүүлэхийн төлөө нийгмийн өөрчлөлт, зохицуулалт, шинэчлэгч бодлогыг хэрэгжүүлэхийн тулд иргэд, сонгогчидтойгоо нягт хамтран ажиллах шаардлага тулгарч байгааг Ардчилсан намын гишүүд бид бүрнээ ойлгож, бэлдэж байна.

Хүүхэд бүрийн эрхийг эдлүүлж, ирээдүйг гэрэлтэй байлгахын төлөө бид зүтгэнэ ээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол хүүхэд бүр эх орондоо инээд баясал, аз жаргалаар дүүрэн өсөж, сурч боловсрох эрхээ эдлэх болтугай.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч,

Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга

#АрдчилсанНам

#Намын_даргын_мэндчилгээ

#Хүүхэд_бүхэн_жаргалтай_байг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан