Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Эмээлт дэх махны үйлдвэрт иргэдийн гомдлын дагуу шуурхай шалгалт хийж байна

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн шалгалт дуусаагүй гэв

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гаргасан гомдлын дагуу МХЕГ Эмээлт дэх бусад 28 мах бэлтгэх үйлдвэрт хяналт шалгалт эхлүүлжээ. Үүнтэй холбоотой цахим хуудсаараа дамжуулан олон гомдол саналыг иргэд хэлж байгаа бөгөөд албаны хүмүүсээс  төөрөгдөл, зөрүүтэй мэдээлэлд тайлбар өгөхийг шаардаж байна.

Эмээлтэд байрлах мах боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын урьдчилсан дүгнэлтээр үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй, дамжлага дундын бүртгэл хөтлөлт, агуулахын бүртгэлгүй, хаяг, шошго тодорхойгүй, гарал үүсэл нь тодорхой бус хүнсний нэмэлтийг технологийн зааваргүй хэрэглэж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас нийт нэгжүүдэд хийсэн хяналтын дүн мэдээг лабораторийн хариу гарсаны дараа өгнө гэлээ.

Шинжилгээний хариу гарах хүртэл мах боловсруулах зарим үйлдвэрийн агуулахын орц, гарцыг лацдаж битүүмжилжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагааг цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жил хязгаарласан. Харин энэ жилээс албан ёсоор үйлдвэрүүд ажиллаж эхэлсэнтэй холбоотой хяналт суларч, хүнсний технологи, мах бэлтгэх явцад зөрчлүүд илэрч байна. Тиймээс иргэдийн гомдлын дагуу шуурхай шалгалт хийж байна гэсэн юм.

НМХГ-ын лабораторид 2022 оны нэгдүгээр улиралд 4200 гаруй сорьцыг шинжилсэн байна. Алдаа, дутагдал, зөрчлийг тухай бүрд нь шаардлага өгч залруулаад явж байгаа аж. Гэсэн ч Зөрчлийн хуулиар торгуулж, дахин үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулахгүй байгаа компаниуд ч бий гэдгийг албаныхан хэлсэн юм. Тиймээс энэ удаагийн шалгалтаар аж ахуй нэгжүүдэд торгуулиас гадна хаах анхааруулга өгөх хүртэл шийдвэр гарч магадгүй байна. Одоогийн байдлаар МХЕГ-аас “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, хаах санал хүргүүлээд байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан