Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Нийтийн тээвэр 61 энгийн, 10 цахилгаан хөдөлгүүртэй, 20 сургуулийн автобусаар "бүл нэмлээ"

Засгийн газраас нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхээр болж эхний ээлжинд оруулж ирсэн автобуснуудын 61 нь энгийн, 10 нь цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус, 20 нь хүүхдийн сургуулийн автобус юм.

Хүүхдийн автобусны хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн, 53 хүний суудалтай, цонхнууд цантахгүй давхар шилтэй. Халаалтын систем, агааржуулагчтай, чанга яригч системээр тоноглогджээ. Харин их багтаамжийн автобусны хувьд 87 хүний багтаамжтай, цонхнууд мөн үл цантах давхар шилтэй. Нийт есөн халаах төхөөрөмжтэй, агааржуулагчтай, камерын системээр тоноглогдсон. Зорчигчдыг галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчаар тоноглогдсон бөгөөд тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй. Зогсож үйлчлүүлэх зорчигчдод зориулан халтирдаггүй кварцан шалыг хийжээ.

 

Цахилгаан хөдөлгүүртэй, хоёр давхар автобус нь 70 суудалтай бөгөөд тусгай тэргэнцрийн хэсэгтэй, зорчигчийн сандал хоорондын зайд бариултай, автомат гал унтраагчтай, хяналтын дэлгэцтэй. Мөн хяналтын системээр тоноглогдсон.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Нийслэл Улаанбаатар хот бол хүн амын 50-иас илүү хувь нь аж төрдөг, нийгэм, эдийн засгийн гол цогцолбор төв юм. Тийм учраас Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах, хууль эрх зүйн зохицуулалтаа зөв болгох, эдийн засгийн боломжоо тэлэх, хүний нөөц дээр суурилсан реформ хийх зэрэг ажлуудыг хийж байна. Энэ бүхний үр дүнд Улаанбаатар хотын төсвийн хөрөнгө оруулалт 840 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй. Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс бодлогын зоригтой шийдэл гаргаж өгсөнтэй холбоотой.

Улаанбаатар хотод 2022-2024 онд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийнэ. Нийтдээ 1,500 орчим шинэ автобус оруулж ирэх юм. Эхний автобуснууд орж ирээд, нийтийн тээврийн үйлчилгээнд гарахад бэлэн болж байна. Энэ зундаа багтаагаад наймдугаар сарын 25-ны дотор 300 орчим автобус оруулж ирэх юм. Маршрутын зөв төлөвлөлт, дахин инженерчлэл хийнэ.

Улаанбаатар хотод замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгсэлд хөдөлгөөний мэдрэгчүүдийг байршуулах зэргээр хийх ажил олон бий. Ингэснээр нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус болон хүүхдийн автобус зорчих юм.

Нийтийн тээврийн хувьд маршрутын давхцалгүй богинын тээвэр бий болгоно. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх хөрөнгө санхүүг босгоно. Бидэнд гарц шийдэл байгаа. Цогц шийдлээр алсдаа Улаанбаатар хотын замын түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна" хэмээн ярилаа.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан