Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эмээлтэд мах бэлтгэдэг "Эм Ди Си Пи" компанийн хэрэглэж байсан цардуулаас формальдегид илэрчээ

Зөрчил илэрсэн Эмээлт орчмын мах боловсруулах үйлдвэрийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эм Ди Си Пи гэх компанийн хувьд 2018 онд үйл ажиллагаа явуулах дүгнэлт буюу зөвшөөрлөө авсан. Улмаар 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаагаа явуулаагүй бөгөөд 2022 оны хоёрдугаар сараас эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм билээ.

Ингэхдээ өөрийн зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан буюу экспортлох махнуудыг бэлдэж эхэлсэн байна. Гэтэл тус компани өөрөө БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй байсан.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл ахуй, барилга байгууламжийн шаардлага хангахгүй, техник технологийн шат дамжлагын дэвтэр байхгүй буюу төрийн хяналт шалгалтын тухай хуулиар шууд зөрчлүүд илэрсэн тул тухайн компанийн үйл ажиллагаа явуулах дүгнэлтийг хүчингүй болгосон” гэв.

Түүнчлэн “Тус компанид дээр илэрсэн бодис нь цардуулаас илэрсэн гэдгийг хэлье. Цардуулыг ер нь хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Харин тус компанийн хэрэглэсэн цардуул нь 2021 оны наймдугаар сарын 3-ны өдөр хугацаа нь дууссан байсан.

Мөн лабораторийн шинжилгээгээр цардуулын агууламжид олон нийтийн сүлжээгээр яригдаад байгаа формальдегид бодис 0.845 мл илэрсэн. Түүнээс биш тэр бодис махнаас илрээгүй" гэдгийг нэмж хэллээ.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан