Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

✅Монгол Улсын Их Хурлаар 2020 онд шинэчилсэн найруулгаар баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн 7 зорилтот хөтөлбөртэй байхаар зохицуулсан.

✅Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулахаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 57 дугаар захирамжаар бүх сайд нарыг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Эдийн засаг, хөгжлийн сайдын 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн А/38 дугаар тушаалаар Байгаль орчны зорилтот хөтөлбөрийн төсөл боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулан байгуулсан билээ.

✅Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамд ногоон хөгжил, ус, ой, тусгай хамгаалалттай газар, биологийн олон янз байдал, орчны бохирдол, аялал жуулчлал гэсэн 6 бүлгээр ажиллаж, олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, урьдчилсан төслийг гаргаад байна.

✅Дэд ажлын хэсгийн ээлжит уулзалт 6-р сарын 02-ны өдөр БОАЖЯ-нд зохион байгуулагдаж, Байгаль орчны зорилтот хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлал, Эдийн засаг, Хууль, зүй, Барилга, хот байгуулалт, Хүнс, хөдөө, аж ахуй, Уул уурхай, Зам тээвэр, Эрчим хүч, Эрүүл мэндийн яам болон холбогдох Засгийн газрын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөл тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байна.

✅Байгаль орчны зорилтот хөтөлбөрийн төсөлд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан салбарын зорилтууд, Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлийн 25 бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг уялдуулан, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт хийхэд ажлын хэсгийн үйл ажиллагаа чиглэгдэж байгаа аж.

✅Байгаль орчны зорилтот хөтөлбөрийн төслийг Эх байгаль, анхдагч экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, Байгалийн нөөцийн хамгаалал, зохистой ашиглалтыг дэмжих, Хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах, Хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох гэсэн 5 гол зорилгын хүрээнд 30 гаруй зорилт, үйл ажиллагаатайгаар боловсруулаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан