Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ТОСК-ийн нэрийг барьж их хэмжээний мөнгө залилжээ

Залилан мэхлэх гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

Цагдаагийн байгууллагад “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэр барьж, иргэдээс их хэмжээний мөнгө залилсан залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ. Тус хэрэгт холбогдуулан гэм буруутай байж болзошгүй этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа аж. Одоогоор нийт хэчнээн хүнийг залилж, хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар зургаан тэрбум гаруй төгрөг залилсан байж болзошгүйг тогтоогоод буй юм байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, хэрэгт холбогдогч иргэн С нь өөрийгөө “Төрийн орон сууцны корпораци”-д нөлөө бүхий ажилтныг таньдаг, тус корпорациас зарласан хөнгөлөлттэй үнээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна гэх зэргээр иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилсан байна. Тухайн этгээд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай огт холбоогүй бөгөөд байгууллагын нэрийг барьж, иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан