БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Гүржид жагсагчид зам хааж эсэргүүцлээ илэрхийлж байна
Гүржийн шоронд болж байгаа хүчирхийллийг эсэргүүцсэн олны жагсаал нийслэл Тбилисийн Гамсахурдиагийн өргөн чөлөөг эзэлж замын хөдөлгөөнийг саатууллаа. Нийслэлийн ойролцоох Глданы шоронд хоригдлуудыг хэрцгийгээр тамлан зовоож, хүчирхийлж байгаа бичлэгийг 18-ны орой телевизийн хоёр ч сувгаар гаргасан нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Энэ хөдөлгөөн зөвхөн нийслэлээс гадна Кутайси, Батуми, Рустави, Зугдиди, Поти хотуудад үргэлжилж байна.
Хэдэн мянган залуу автомашины хөдөлгөөнийг хааж, ДХЯ-ны барилга руу чиглэн явж байна. Хоригдлуудыг харгалзагчид нь бороохой, хогийн шүүрээр хүчирхийлж байсан болохоор эсэргүүцэгчид Засгийн газрын байшин руу хогийн шүүр шидэцгээжээ.
Жагсагчид Дотоод хэргийн сайдад арга хэмжээ авч хариуцлага тооцохыг шаардаж байна.
Гүржийн шоронд болж байгаа хүчирхийллийг эсэргүүцсэн олны жагсаал нийслэл Тбилисийн Гамсахурдиагийн өргөн чөлөөг эзэлж замын хөдөлгөөнийг саатууллаа. Нийслэлийн ойролцоох Глданы шоронд хоригдлуудыг хэрцгийгээр тамлан зовоож, хүчирхийлж байгаа бичлэгийг 18-ны орой телевизийн хоёр ч сувгаар гаргасан нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Энэ хөдөлгөөн зөвхөн нийслэлээс гадна Кутайси, Батуми, Рустави, Зугдиди, Поти хотуудад үргэлжилж байна. Хэдэн мянган залуу автомашины хөдөлгөөнийг хааж, ДХЯ-ны барилга руу чиглэн явж байна. Хоригдлуудыг харгалзагчид нь бороохой, хогийн шүүрээр хүчирхийлж байсан болохоор эсэргүүцэгчид Засгийн газрын байшин руу хогийн шүүр шидэцгээжээ.
Жагсагчид Дотоод хэргийн сайдад арга хэмжээ авч хариуцлага тооцохыг шаардаж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























