БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
“Гэм зэмгүй мусульман” киноны жүжигчин продюссероо шүүхэд өгчээ
“Гэм зэмгүй мусульман” кинонд тоглосон жүжигчин Синди Ли Гарсиа киног бүтээгч Накула Бассли Накула биднийг залилан мэхэлсэн гэж шүүхэд өгчээ. Түүний шүүхэд мэдүүлснээр бол зураг авч байх үед Накула киноныхоо жинхэнэ агуулгыг уран бүтээлчдэд нэг ч удаа хэлээгүй гэнэ. Жүжигчдэд өгсөн зохиолоор бол зөнч Мухаммедыг огт дурдаагүй, шашны болон бэлгийн харьцааны тухай ямар ч зүйл байгаагүй юмсанж. Харин “Цөлийн дайчид” гэдэг кино гээд дундад зууны үеийн Египетийн тухай үйл явдалтай гэж тайлбарлажээ. Тэгээд зургаа авч дуусаад уран бүтээлчиддээ мэдэгдэлгүй өөр жүжигчдээр дуу оруулсан байна гэж мэдүүлсэн аж. Ийм болохоор кино нь исламын эсрэг болсныг жүжигчин С.Гарсия огт мэдээгүй гэж өмгөөлөгч Крис Армент нь хэлсэн байна.
Жүжигчин С.Гарсия бас Youtube сайтаар 14 минутын киногоо гаргахыг хориглохыг хүссэн байна. Жүжигчний өмгөөлөгчийн хэлснээр энэ киног гарсны дараагаар С.Гарсиаг удаа дараа заналхийлж байгаа гэнэ.
“Гэм зэмгүй мусульман” кинонд тоглосон жүжигчин Синди Ли Гарсиа киног бүтээгч Накула Бассли Накула биднийг залилан мэхэлсэн гэж шүүхэд өгчээ. Түүний шүүхэд мэдүүлснээр бол зураг авч байх үед Накула киноныхоо жинхэнэ агуулгыг уран бүтээлчдэд нэг ч удаа хэлээгүй гэнэ. Жүжигчдэд өгсөн зохиолоор бол зөнч Мухаммедыг огт дурдаагүй, шашны болон бэлгийн харьцааны тухай ямар ч зүйл байгаагүй юмсанж. Харин “Цөлийн дайчид” гэдэг кино гээд дундад зууны үеийн Египетийн тухай үйл явдалтай гэж тайлбарлажээ. Тэгээд зургаа авч дуусаад уран бүтээлчиддээ мэдэгдэлгүй өөр жүжигчдээр дуу оруулсан байна гэж мэдүүлсэн аж. Ийм болохоор кино нь исламын эсрэг болсныг жүжигчин С.Гарсия огт мэдээгүй гэж өмгөөлөгч Крис Армент нь хэлсэн байна. Жүжигчин С.Гарсия бас Youtube сайтаар 14 минутын киногоо гаргахыг хориглохыг хүссэн байна. Жүжигчний өмгөөлөгчийн хэлснээр энэ киног гарсны дараагаар С.Гарсиаг удаа дараа заналхийлж байгаа гэнэ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























