Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Судлаач Ганаа: МАН-ынхан төр удирдаж чадахаа байсан учраас Үндсэн хуулинд халдаж байна!

Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн асан Г.Уянга, судлаач Д.Ганхуяг нарын иргэд хэвлэлийн бага хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Г.Уянга: "Үндсэн хууль бол Монголчуудын суурь нийгмийн гэрээ. Үүнийг анх Монгол улсын төлөөлөл болсон 400 гаруй хүн хэлэлцэж баталсан. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд нь дандаа нэг намын ноёрхлын үед батлагдсан. Өөрөөр хэлбэл бүгдээрээ хэлэлцэж баталсан нийгмийн гэрээг нэг л нам өөрчилж буй нь зарчмын хувьд буруу. МАН бол нийгмийн олон субьектийн нэг." гэсэн бол

судлаач Д.Ганхуяг: " Монголын ард түмэн эрх баригчдын тоглоом, тохуу. Байсхийгээд л хүчиндүүлдэг тэнэг ард түмэн болчихож. 1990 оноос хойш сонгууль болгоноор сонгуулийн хуулийг өөрчилж байсан.

Одоо 2,5 жил тутамд Үндсэн хуулиндаа халддаг болох нь. Энэ бол улс төрийн гэмт хэрэг, Монгол улс сөнөхийн цондон.

Сөрөг хүчин байхгүй шахам энэ нөхцөлд эрх баригчид Монголын ард түмнийг яаж л бол яаж дээрэлхэж болно гэдгийг харуулж байна. Би саяхны үйл явдлыг дахин сануулья. 2014 оноос Г.Занданшатар "Зөвлөлдөх ардчиллын онол" гэж хог новш шиг юмыг оруулж ирсэн. Энэ нь үнэндээ онол ч биш. Барууны нэг эрдэмтний зүгээр санал төдий зүйлийг Монголд авчраад, Үндсэн Хууль өөрчлөхөд ашигласан.

Бид 3 жилийн өмнө энэ Үндсэн Хуулийн өөрчлөлт буруу гэдгийг хэлэхээрээ нэг болсон. 2 жил хагасын өмнө л мундаг өөрчлөлт хийлээ гээд сурталчилаад байсан биз дээ? Одоо юу нь болохоо болиод дахиад өөрчлөх зүйл яриад унав? Яагаад гэвэл эрх баригчид төр, засгаа удирдаж чадахаа байсан учраас Үндсэн хуулинд халдаж байгаа юм. Энэ бол улс төрийн гэмт хэрэг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын 63 гишүүн дэмжиж, баталсан. Тэр гишүүд дахиж үг дуугарах эрхгүй." гэв.

Эх сурвалж: www.sonin.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан