Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Н.Наранбаатар: Наадмын нээлт хаалт нүсэр болохгүй

 

Цар тахлын улмаас хоёр жил дараалан Улсын баяр наадмыг тэмдэглээгүй. Энэ жил тэгш ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэж буй.  Тэгвэл баяр наадмын бэлтгэл ажилтай Шадар сайд С.Амарсайхан танилцжээ.  Энэ үеэр  баяр наадмын нээлт, хаалт болон төрийн ёслол хүндэтгэлийн концертыг найруулж буй Төрийн соёрхолт Н.Наранбаатар “Урлаг соёлын чиглэлээр есөн үйл ажиллагаа зохион байгуулна. 

Энэ жилийн наадмын нээлт, хаалт болон урлаг соёлын арга хэмжээг хэлбэрийн хувьд хэт нүсэр биш минимал байдлаар зохион байгуулна. Агуулгын хувьд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, онцлох гол түүхэн үйл явдлуудыг харуулна. Мөн үндэсний өв уламжлал, түүх соёлоо хүүхэд, залууст шинэлэг байдлаар сурталчлан таниулах чиглэлээр бэлдэж байна" хэмээв.

Баяр наадмаар иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчилнэ.

Харин Хүй долоон худагт автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож, 6500 автомашины зогсоол бэлдэх юм байна. Энэ жилийн Улсын баяр наадам долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлнэ. 12-ны 24.00 цагт Төв цэнгэлдэхэд хаалтын үйл ажиллагаагаар өндөрлөж буйгаараа онцлогтой. Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан салбар хороодын дарга нарыг уялдаа холбоогоо сайжруулж, хамтран ажиллаж, бэлтгэлээ хугацаанд нь хангах үүрэг өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан