Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Цэнхэрүүд Ювентустай тэнцлээ
Буурал Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг “Аваргуудын лиг”-ийн 2012-2013 оны улирлын тэмцээн энэ сарын 18 нд эхэлсэн билээ. Тус тэмцээний хэсгийн тоглолтод нийт 32 баг өрсөлдөж буй. Хуваарийн дагуу тэмцээний Е хэсэгт өрсөлдөж буй өнгөрсөн жилийн аваргуудын лигийн түрүү алдарт “Челси” клуб “Ювентус” клубтэй тоглолоо. Тоглолт эхэлсэн цагаас хойш багууд харилцан довтолгоон явуулж тоглолтын 31 дэхь минутад Челсигийн шинэхэн цэрэг Оскар тоглолтын анхны гоолыг багтаа авчирсан бол хоёрхон минутын дараа дахин “Ювентус”ын хаалганд гоолдож тоглолтын баатраар нэрлэгдсэн юм. Гэвч төд удалгүй 38 дахь минутад “Ювентус”ын хагас хамгаалагч Артуро Видал хариуг нь барьсан бол гал гарсан тоглолт дуусахаас 10 минутын өмнө Куалиарелла тоглолтын харьцааг тэнцүүлсэн юм. Ингэснээр энэ хэсэгт одоогийн байдлаар гурван оноотойгоор “Шахтер Донецк” клуб тэргүүлж байгаа бол “Челси”, “Ювентус” клуб нэг оноотойгоор удаалж байна. Энэ тоглолтын дараа “Челси” клубын Роберто Ди Маттео “Тоглолтын үр дүнгийн хувьд мэдээж бид хожихийг хүсч байсан. Бид гурав дахь гоолоо оруулах олон боломжийг гаргаж байсан ч гүйцээж амжсангүй. Оскарын хувьд гайхалтай үдэш байлаа. Тоглолтын төгсгөлд бид зарим алдаануудыг гаргасан. Тэд ч түүнийг сайн ашиглаж чадлаа. Тоглолтын үр дүн боломжийн. Бидэнд хангалттай сайн нөөц байгааг би мэдэрлээ” хэмээн хэлсэн байна. Харин “Ювентус”-ын дасгалжуулагч Массимо Каррера “ Манай залуус үнэхээр сайн тоглолт үзүүллээ. Бие бялдарын болоод сэтгэл зүй үнэхээр сайн байгаа нь харагдаж байна. Оскарын хувьд хоёр гоолондоо гайхалтай уран чадвар гаргалаа. Гэхдээ бидний хувьд хожих боломж байсан ч, тэнцээ гэдэг хожигдлоос илүү дээр. Би баяртай байна” гэж ээ.
Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















