Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Бамбай хоншоорт могойноос болгоомжлоорой

Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх болжээ. Уг нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг энэхүү могой нь 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй. Гэвч өнгө нь маш хувирамтгай байдаг гэнэ. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.

Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Хүүхэн хараа нь босоо. Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай. Хэрэв нийслэлд энэхүү могойтой таарвал Нийслэлийн байгаль орчны газрын 318003, 323780 утсанд холбогдохыг анхааруулж байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан