Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгээсээ гарч, тарааж буйгаа мэдэгдлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар АН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдөр бол маш харамсалтай өдөр. 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр МАН-ын байрны гадаа таван иргэн харамсалтайгаар амь үрэгдэж, маш олон хүнийг хэлмэгдүүлсэн. Энэ хэлмэгдүүлэлт өнөөдөр ч үргэлжилж байна.

Хэтэрхий олонх болсон МАН, энэ намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний зөвлөх Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын гар хөл болсон, гэмт хэрэг, авлигаар барьцаалагдсан хүмүүсийн өргөн барьсан хуулийг хэзээ ч байгаагүй хурдаар баталж байгаад харамсаж байна” хэмээн хэлж, АН-ын бүлгийн тарааж буй тогтоолыг танилцууллаа.

Тэрбээр АН-ын бүлгээс гарч, бүлгээ тарааж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр АН-ын бүлгээс гарч, бүлгээ тарааж буйгаа мэдэгдлээ. Энэ талаар Д.Ганбат “АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадсангүй. Тийм боломж нөхцөлийг ч бүрдүүлж өгсөнгүй" хэмээн хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар танил тал, нутаг усыг үл харгалзах хууль дээдлэх зарчмыг баримталж, Д.Ганбат гишүүний хүсэлтийг хуульд нийцэж буй эсэхийг судалж, шийдвэрлэхээ хэлэв.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан