Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
НӨАТ-ын хоёрдугаар улирлын баримтаа бүртгүүлэх хугацаа энэ сарын 8-нд дуусна

Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм.

Энэ удаад 2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
2022 оны I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм.

Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн, 0.3% буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.

НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Харин сар болгон НӨАТ-ын сугалааны тохирол явуулдаг байсныг Засгийн газраас зогсоогоод хоёр сар болж байна. Гэхдээ энэ оны 12 дугаар сард сугалааны дараагийн хувилбарыг танилцуулж, явуулахаар төлөвлөөд байгааг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдэгдсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан