Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хурдан морины уралдаанч хүүхдүүдийн бүртгэл маргааш эхэлнэ

 

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101  жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил тохиож буй. Наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих зорилгоор бүртгэл хийдэг. Уяачид уралдаанч хүүхдээ заавал бүртгүүлэх шаардлагатай бөгөөд Хүй долоон худагт долдугаар сарын 7-10-нд 09:00-19:00 цагийн хооронд бүртгэх юм.

Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:

- Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх

- Хүүхдийн төрсний гэрчилгээ

- Эрүүл мэндийн тодорхойлолт

- Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр

-Уралдаанч хүүхдийн карт /Өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/

- Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар

- Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл

- Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ шаардлагатай.

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан