Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна "Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо 120 мянгатын 22 барилгыг хотхоны зохион байгуулалтаар дахин төлөвлөх боломжийг судалж байна Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь  УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 29 дүгээр хуралдаанд Монголын парламентын төлөөлөгчид оролцов

 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Бирмингем хотноо 2022 оны 7 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 29 дүгээр хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтэй харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцлоо.

Хуралдааны үеэр салбар уулзалтууд болох Төв Азийн орнуудын төлөөлөгчдийн уулзалт, ЕАБХАБ-ын ПА-н Торгоны зам группын уулзалт, Улс төр аюулгүй байдлын ерөнхий хорооны уулзалт, Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны ерөнхий хорооны уулзалт, Ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудлаарх ерөнхий хорооны уулзалт, ЕАБХАБ-ын ПА-н Терроризмтэй тэмцэх түр хорооны уулзалтууд зохион байгуулагдаж, дэлхий дахинд тулгараад буй олон улсын тулгамдсан асуудлуудаар төлөөлөгчид харилцан санал солилцов.

Монголын парламентын төлөөлөгчдийн тэргүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Төв азийн төлөөлөгчдийн хуралдаанд оролцох үеэр Украйнд үүссэн нөхцөл байдал, үүнтэй холбоотой улс орнуудын авч байгаа хориг арга хэмжээ нь бүх улс орон, бүс нутгуудад хүндээр тусч байгааг онцолж, хэт хавтгайруулан хэрэгжүүлж буй  хориг арга хэмжээ нь зэвсэгт мөргөлдөөнд оролцоогүй жижиг орнуудад шууд болон шууд бусаар тусч буйг тэмдэглэв.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн уулзалтын үеэр явагдсан Торгоны зам бүлгийн 7 дугаар уулзалтаас Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг тус бүлгийн Мэдээлэл, судалгааны элч-багийн ахлагчаар томилж ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Хуралдааны сүүлийн өдөр ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчөөр хатагтай Маргарета Кедерфелтийг улируулан сонгосон ба Бирмингем Тунхаглалыг баталсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан