Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
​Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо гэмт этгээдэд буудуулж, эмнэлэгт хүргэгдлээ

12.10 цаг: Японы цагдаагийн байгууллага 41 настай, Тэцүяа Ямагами гэх этгээдийг Ерөнхий сайд Абэ Шинзогийн амь насанд халдахыг завдсан хэргээр баривчилсан гэж мэдээллээ. Цагдаа нар халдлага үйлдсэн бууг хэргийн газраас хураан авчээ. 

12.05 цаг: Японы Засгийн газар халдлагын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Абэ Шинзогийн биеийн байдал одоогоор тодорхойгүй байна гэх мэдээллийг өгсөн байна. 


11.55 цаг: Абэ Шинзог буудсан байж болзошгүй этгээдийн анхны зураг цацагдлаа. Гэрчүүдийн авсан зургаас харахад сэжигтэн этгээд зориуд тайрч бэлтгэсэн "shot-gun" буугаар халдлага үйлдсэн бололтой. 

Мөн гэрчүүдийн хэлснээр сэжигтэн этгээд эхний удаа буудахад Ерөнхий сайд асан Абэ Шинзо газар унасан байна. Үүний дараа сэжигтэн Абэ Шинзог газар хэвтэж байхад нь хоёр дахь удаагаа буудсан аж. 

11.30 цаг: Нара хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр гэмт этгээд Абэ Шинзогийн араас буюу нуруу тус газраас бууджээ. Одоогоор Японы цагдаагийн байгууллага халдлага үйлдэгч этгээдийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Түүнийг цагдаа нар Нара хотын Ямато-Сайдайжи галт тэрэгний буудлын ойролцоогоос саатуулсан аж. 


11.20 цаг: Абэ Шинзо их хэмжээний цус алдсан байдалтай эмнэлэгт ухаангүй хүргэгдээд байгаа талаар Японы "Kyodo News" агентлаг мэдээллээ. Харин "NHK" телевиз Абэ Шинзогийн зүрх нь зогссон гэж мэдээлээд байна. 


 

11.00 цаг: Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо баасан гаригт халдлагад өртөж, буудуулсан шархтай эмнэлэгт хүргэгдсэн талаар “NHK” мэдээллээ.

Тэрээр Японы баруун хэсгийн Нара хотод иргэдтэй уулзах үеэр гэмт этгээд халдсан байна. Эх сурвалжийн мэдээслнээр Абэ Шинзо үг хэлэх үеэр халдлага үйлдэгч этгээд хоёр удаа буудсан аж. Улмаар Абэ Шинзо цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ.

Нара хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийг саатуулсан бөгөөд одоогоор ямар шалтгааны улмаас хуучин Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан болох нь тодорхойгүй байна.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан