Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОБЕГ: Баянхонгорт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн дуудлага мэдээллээс хүргэж байна.  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хөмөрт гэдэг газарт долдугаар сарын 15-ны өдрийн 13:00 цагийн орчимд 14-17 м/сек хүчтэй түр зуурын шуурга шуурсны улмаас нэг гэр нуржээ.

Шуурганд малчин Г-гийн таван ханатай гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Баянхонгор аймаг, Баянцагаан сумын Тариатын нуур гэдэг газар долдугаар сарын 18-ны өдрийн 00:19 цагт  болсон тухай мэдээллийг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 00:29 цагт цахим шуудангаар ирүүлжээ.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгээс тодруулахад сумын төвд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй. Тухайн газарт нутагладаг малчдад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан