Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Түүхэн ойн баярын барилдаанд улсын харцага Н.Золбоо түрүүлэв

 

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 101 жил, дотоодын цэрэг үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Түүхт ойн барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Г.Алтангэрэл тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдав. Энэхүү барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Их Богд" дэвжээ, Мөнхийн үсэг" групп, "Хүч" спорт хорооны бөх, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүллээ. Үзүүрт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Од" групп, ДЦ-805 дугаар анги, "Этолан" ХХК-ийн бөх, улсын харцага Нямаагийн Батзаяа шалгарав.

Их шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр нар үлдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан