Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Монголын үндэсний спортын наадам Хүй 7 худагт болно”

 

Монголын үндэсний спортын долоодугаар наадмын зохион байгуулах хорооны зүгээс наадмын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг өглөө.

БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл:

“Монголын үндэсний их наадам наймдугаар сарын 11-14 ний өдрүүдэд Хүй 7 худагт спортын 13 төрлөөр зохион байгуулагдана.

Тус наадамд одоогийн байдлаар 2700 гаруй тамирчин цахимаар бүртгүүлсэн. Наадмын арга хэмжээнд нийт 3000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна.

Наадмын зохион байгуулагчаар Үндэсний спортын хороо хариуцан ажиллахаар болсон. Наадмын нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 11-ний өглөөний 11:00 цагт болно.

Наадам сур харваа, морьт харваа, үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, жороо морины уралдаан гэсэн төрлүүдээр зохион байгуулагдана.

Үндэсний спортын долоодугаар наадмын нээлт болон хаалт зөвхөн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдхаар төлөвлөгдөж байна. Үүнээс гадна  Монголын биет бус соёлын өвийг хэрхэн ард иргэдэд сурталчлах, хүүхэд залуучуудад өвлүүлэн үлээх талаарх зорилго, чиглэлийг баримталсан сурталчилгааны ажлууд хийгдэнэ.

Наадмын үйл ажиллагааг Монголын Үндэсний олон нийтийн телевизээр гурав хоногийн турш шууд дамжуулан хүргэнэ. Мөн наадмын үеэр хэв журам сахиулах цагдаагийн алба хаагч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн баг мөн мэргэжлийн хяналтын ажлын хэсгүүд тус тус ажиллана” гэж мэдээллээ.

2 Сэтгэгдэл
Малчин иргэд тамирчид ордог ганц наадам даа! 4-н жилд 1 удаа л явагддаг юм.
Одоо найр наадмаа больчих хэрэгтэй дээ. Наадмын дараа намар гэдгийг санаж өвөлжилтийн бэлтгэлдээ төр нь тэр хувь хүмүүс ч тэр анхаарах цаг ирчихээд байхад юун наадам одоо больчих
Хамгийн их уншсан