Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Японд галт уул дэлбэрлээ

Японы өмнөд хэсэгт орших Кюүшю арал дээрх галт уул өчигдөр /2022.07.24/ дэлбэрчээ. Ойролцоох хотуудад учирсан хохирол, бэртэж гэмтсэн иргэдийн талаар одоогоор мэдээлээгүй байгаа ч оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөв.

Кюүшюү арлын өмнөд  Кагошима хотын ойролцоо орших Сакуражима галт уул 20:05 цаг (GMT 23:05) орчимд дэлбэрчээ.  Тус хотын өмнөд мужид  2.5 км зайд том чулуунууд салхинд нисэж байсан гэж Японы Цаг уурын агентлаг (JMA) мэдэгдэв. Японы "NHK"  олон нийтийн телевизийн бичлэгт галт уулын тогоонд  улбар шар дөл асч байгааг харуулсан байна.  Галт уулын дэлбэрэлтийн аюулын  түвшинг тав буюу хамгийн өндөр түвшинд үнэлсэн бөгөөд зарим бүс нутгийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөж байна.

Хоёр хотын 120 орчим оршин суугчдыг гэр орноо орхин явахыг зөвлөсөн. Галт уулын  тогооноос гурван км зайд чулуулаг унаж, хоёр км  зайд лаав, үнс, шатах хий урсаж болзошгүйг анхаарууллаа.

Сакуражима бол Японы хамгийн идэвхтэй галт уулын нэг бөгөөд янз бүрийн түвшний дэлбэрэлтүүд тогтмол явагддаг.  Өмнө нь 2019 онд 5.5 км зайд хүртэл үнс нурам гарч байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан