Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
АИ-92 шатахууны Гаалийн, Онцгой албан татварыг он дуустал чөлөөлж байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар намрын ургац хураалттай холбоотой, шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцжээ. Мөн АИ-92 шатахууны Гаалийн албан татварыг 2022 оны наймдугаар сарын 1-н хүртэл чөлөөлсөн байсныг он дуустал болгон сунгахаар болж Засгийн газрын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  

"Оны эхнээс газрын тосны бүтээгдэхүүн, түүхий тосны үнэ 70-80% өссөн. Норвеги, Швед зэрэг зарим улс ямар ч зохицуулалт хийхгүйгээр зах зээлийн зарчмаар нь явуулж байгаа бол зарим улс татварын хөнгөлөлт үзүүлж, зарим нь татаас өгөх, үнийн тохиргоо хийж байна. Эдгээрээс хослуулан хэрэгжүүлж байгаа ч улсууд байна. 

Манай улсын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг санаачлан боловсруулж, шатахуун дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тусгасан. Энэ хүрээнд Засгийн газар 160, 161 дүгээр тогтоол гарч, наймдугаар сарын 1-н хүртэл АИ-92 шатахууны Гаалийн албан татварыг тэглэсэн байсныг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Мөн 160 дугаар тогтоолын дагуу Дизель түлшний Онцгой татварыг он дуустал тэглэхээр болсон. 

161 дүгээр тогтоол бол анх удаа шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд Засгийн газрын баталгаа гаргах тухай орсон. ОХУ-тай олон түвшинд хийсэн хэлэлцээрийн үр дүнд АИ-92 шатахууныг он дуустал 2,390 төгрөгөөр худалдах нөхцөл бүрдсэн" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан