Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МЭДЭГДЭЛ

ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд хоёр улсын холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд тулгарсан асуудлыг шийдвэрлэн, нийгмийн даатгалын үйлчилгээг хүртээмжтэй чанартай үзүүлж, монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад төрийн үйлчилгээг үзүүлэн ажилладаг, 10 жилийн арвин түүхтэй байгууллага билээ.

2022 оны 7 сарын 25-ны өдөр нэр бүхий вэбсайтуудад “ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн даргыг шалгаж эхэлсэн гэв үү?” нэртэй нийтлэл гарсан нь илт захиалгатайгаар байгууллагын болон хувь хүний нэр төрд халдаж гүтгэсэн, худал, ташаа мэдээлэл болохыг үүгээр мэдэгдэж байна.

Өнгөрсөн өдрүүдэд манай байгууллагад хийгдсэн аудитын шалгалт нь ямар нэг хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотойгоор хийгдэж буй гэнэтийн шалгалт бус Үндэсний Аудитын Газраас төрийн байгууллагуудад жил бүр хийгддэг төлөвлөгөөт аудит байсан болно. Гэтэл Үндэсний Аудитын Газрын энэ төлөвлөгөөт шалгалтыг хүртэл ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахын хууль бус үйл ажиллагааг шалгахаар ажиллаж байгаа мэтээр мушгин гуйвуулж, худал мэдээлэл бэлтгэн цацсанд харамсаж байна. Энэ мэтээр тус нийтлэлд дурдагдсан бүхэн нь үнэнээс хол зөрүүтэй, ташаа мэдээлэл болно.

Байгууллага болон хувь хүний нэр төрд халдсан энэхүү худал ташаа мэдээллийг хуулийн байгууллагад хандан шалгуулах болно.

БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан