Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хятадын арми сүүлийн өдрүүдэд хэд хэдэн галын сургуулилалт хийгээд байна

 

Хятадын арми өнөөдрөөс галын сургуулилалт хийж эхэллээ

Хятадын арми зүүн Хятадын тэнгист галын сургуулилалт хийж эхлэх тухай Жэжян муж дахь Далайн аюулгүй байдлын газар мэдээлэв. Албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, сургуулилалтыг Баасан гариг хүртэл өдөр бүр 06:30-18:30 цагийн хооронд хийх аж. Мөн газар зүйн координатыг нарийвчлан гаргаж, сургуулилалтад оролцоогүй онгоцнуудыг тухайн бүсээс гарахыг уриалжээ.

Хятадын арми сүүлийн өдрүүдэд хэд хэдэн галын сургуулилалт хийгээд байна. Түүнчлэн Хятадын Агаарын цэргийн хүчин Тайванийн хоолой руу Су-35 сөнөөгч онгоцнуудыг илгээсэн гэж "China daily" хуудас мэдээллээ. Су-35 сөнөөгч онгоц Тайваний хоолойг гаталж байна гэж Хятадын төрийн мэдээллийн сувгуудаар мэдээлсэн боловч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Хятад улс Пелосигийн Тайваньд хийх айлчлалын эсрэг удаа дараа анхааруулга өгсөн.  Тус улс нь Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын хооронд хямрал үүсгэх эрсдэлтэй Пелосигийн аливаа айлчлалд цэргийн хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан