Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Оросын иргэд TOEFL-ын шалгалтыг зөвхөн хилийн чанадад өгөх боломжтой болно

Оросын иргэд олон улсын их сургуулиудад элсэхэд шаардагдах англи хэлний TOEFL-ийн шалгалтад өнгөрсөн гуравдугаар сараас хойш бүртгүүлэх боломжгүй болсон байна. Тэгвэл Боловсролын тестийн байгууллагаас /ETS/ лхагва гарагт Оросын иргэд TOEFL-ын шалгалтыг зөвхөн хилийн чанадад эсвэл интернэтээр өгөх боломжтой болсон талаар мэдэгджээ. 

Хэрвээ TOEFL-ын шалгалтын бүртгэлийн системд өөрийгөө Оросын иргэн гэж оруулбал шалгалтад бүртгүүлэх боломжгүй аж. Оросын иргэншилтэй гэж оруулбал "Гадаад хөрөнгийн хяналтын албаны (OFAC) шаардлагын дагуу TOEFL-ын бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрэх эрхийг тань хязгаарлалаа" гэсэн анхааруулга гарч ирж байгаа аж. OFAC нь хориг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй АНУ-ын Сангийн яамны бүтэц юм. Мөн дээр нь "Хэрвээ та Оросод эсвэл гадаадад амьдарч байгаа Оросын иргэншилтэй хүн бол TOEFL-ын шалгалтад бүртгүүлэх боломжгүй" гэсэн тайлбар гарч буй аж. Түүнчлэн Оросын иргэд TOEFL-ын шалгалтад бүртгүүлж чадахгүй байгаагийн дээр гадаадын их дээд сургуулиудад өгсөн шалгалтынхаа оноог явуулах боломжгүй байгаа талаар нэгэн эмэгтэй мэдээлжээ. 

ETS байгууллагын төлөөлөгч Стефани Винтерс наймдугаар сарын 4-ний өдрөөс бодлогодоо өөрчлөлт оруулж, Оросын иргэдийг хилийн чанадад эсвэл онлайнаар TOEFL-ын шалгалт өгөх боломжоор хангахаар болсон гэж мэдээлсэн байна. 

Оросын зэвсэгт хүчин Украин руу довтолсны дараа ETS өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн англи хэлний TOEFL-ын шалгалтыг Орос, Беларусийн нутаг дэвсгэрт зогсоосон байна. Тухайн үед Оросын иргэд англи хэлний IELTS-ын шалгалтыг ч өгөх боломжгүй болсноо мэджээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан