Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Яармагийн нүхэн гарцын хойд хэсгийг угсарч дууслаа

 

Яармагийн нүхэн гарцын хойд хэсгийг угсарч дууслаа

Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих зам барилгын ажил наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Уг нүхэн гарцыг оршин суугчдын хүсэлт болон осол аваарын судалгаанд үндэслэн байгуулж буй.

Тус ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын талыг буюу замын хойд талын 19 метр хэсгийн угсралтыг бүрэн хийж дуусжээ. Үргэлжлүүлэн явган зорчигчдын орох, гарах хэсгийн хана, шалны бетон цутгалт, авто замын нөхөн сэргээлт, асфальт бетон хучилт хийхээр бэлтгэж байгаа юм. Хуваарийн дагуу бол уг хэсгийн зорчих хөдөлгөөнийг наймдугаар сарын 11-нээс нээх байсан. Тэгвэл цаг агаарын байдал тогтворжвол замын хойд талын зорчих хэсгийг хучиж, төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө авто замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгааг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Тус явган хүний нүхэн гарц нь нийт 37.5 метр урт, зургаан метр өргөнтэй, битүү дээвэртэй, шилэн фасадтай байх юм. Мөн явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй байх аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой байхын тулд орц, гарцыг налуу зам болон шаттай хийж, бороо орсон үед нүхэн гарц усанд автахаас сэргийлж ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулж буй юм.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан