Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хэрэгжилт, үр дүн сэдэвт аудит хийв

 

Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хэрэгжилт, үр дүн сэдэвт аудит хийв

Төрийн аудитын байгууллагаас төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнд улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Тус аудитаар төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо хангагдсан эсэх, энэ чиглэлд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, хөрөнгийн зарцуулалт үр ашигтай байгаа эсэхэд тус тус хяналт хийсэн байна.

Аудитаар төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо хангагдаагүй байгаа нь илэрсэн байна. Мөн төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөг тооцож, үнэлээгүй, үр дүн тодорхойгүй байна гэж үзжээ.

Аудитаар илрүүлсэн зүйл, аудитын дүгнэлтэд үндэслэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр эрхлэлтийг үндэсний зөвлөл болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт тус тус өгч ажиллав.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан