Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хятадад “Langya” нэртэй шинэ вирус гарав

Хятадын зүүн хэсгийн Хэнань, Шаньдун мужид 35 хүнээс “Langya” нэртэй шинэ вирус илэрчээ. Энэ вирус нь хүнд хэлбэрийнхээ үед халдварлагсдын дөрөвний гурвыг үхэлд хүргэдэг аюултай. Хятадад бүртгэгдсэн тохиолдлууд нь харьцангуй хөнгөн, томуу төст шинж тэмдэгтэй байна. Уг вирусийг зараа, сохор номин гэсэн жижиг хөхтөн амьтдаас гаралтай гэж үзэж байна.

Хамгийн сүүлийн судалгаанаас харахад, энэ вирус 2019 онд хүнээс илэрч байжээ. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сард Шаньдун хотод илэрч, түүнээс хойш 14 тохиолдол гарсан аж. Үүнээс хойш тохиолдлын тоо нэмэгдсээр 35 болоод байна. Хятадын шинжээчид вирус хүнээс хүнд халдаж буй эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

Халдвар авсан өвчтөнд илрэх түгээмэл шинж тэмдэг нь халуурах, ядрах, ханиалгах, хоолны дуршил буурах, булчин өвдөх, дотор муухайрах гэнэ. Мөн “Langya” вирусээр өвчилсний дараа хүмүүсийн 35 хувь нь элэгний асуудалтай болж, найман хувь нь бөөрний үйл ажиллагаа муудсан аж.

Дэгдэлт анх гарсан Хятадын хоёр мужид 262 жижиг амьтныг шинжилгээнд хамруулахад 71-ээс нь вирус илэрчээ. Зараа, сохор номингоос гадна нохой болон ямаанаас цөөн хэдэн тохиолдол илэрчээ. Харин халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлыг шалгахад халдвар илрээгүй байна. Гэвч энэ нь түүврийн аргаар хийсэн шинжилгээ тул бүрэн итгэлтэй байж болохгүйг эрдэмтэд хэлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Langya” вирусыг тахал өвчин үүсгэх хамгийн өндөр магадлалтай вирусын жагсаалтад оруулсан байдаг. Мөн нас баралтын түвшин 40-75 хувьтай, био аюулгүй байдлын дөрөвдүгээр түвшний вирус гэж ангилсан. Энэ нь Covid-19-ийн нас баралтын түвшингээс хамаагүй өндөр хувь аж. Одоогоор хүмүүст зориулсан вакцин гараагүй бөгөөд амьтад дээр вакцин туршиж буй.

“Langya” вирус анх 1999 онд Малайз, Сингапурт бүртгэгдэж, тухайн үедээ 100 хүн нас баржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан