Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ш.Алтантуяа: ЭХЭМҮТ-өөс нэг тэрбум төгрөгийг сувилагч нартаа зориулж байна. Үүнийг бодитой дэмжлэг хэмээн харж байгаа

Ш.Алтантуяа: ЭХЭМҮТ нэг тэрбум гаруй төгрөгийг сувилагч нартаа зориулж байна

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ) 33 сувилагчдаа орон сууц авахад нь зориулж, 30 хүртэлх сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн эрхийн бичиг гардуулав.
 Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяа "Энэ жил Монгол Улсын хэмжээнд сувилагчийн дутагдалтай жил байлаа. Сувилагч бол маш үнэ цэнтэй мэргэжилтэн юм. Манай төвд ч сувилагч дутагдалтай байдаг. Тиймээс эрүүл мэндийн ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих хүрээнд 33 сувилагчид орон сууцны урьдчилгаа болох 30 сая хүртэлх төгрөгийг өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, ЭХЭМҮТ-өөс нэг тэрбум төгрөгийг сувилагч нартаа зориулж байна. Үүнийг бодитой дэмжлэг хэмээн харж байгаа. Гүйцэтгэлийн санхүүжилтийн үр шимийг одоо л бид хүртэж байна" хэмээн хэллээ. 

Орон сууцны урьдчилгаанд хамрагдах сувилагч нарыг сонгон шалгаруулахдаа наймдугаар сарын 5-8-ны хооронд эмч, эмнэлгийн ажилчдаас дата судалгаа авсан байна.

Тодруулбал, ЭХЭМҮТ-д 13-аас дээш жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан ажилчдыг сонгожээ. Түүнчлэн цаашид 10-15 жил ажиллах, өөрийн болон гэр бүлийн нэр дээр орон сууцгүй, орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй, банкны шалгуурыг хангасан нийт 33 сувилагчийг сонгосон байна. Мөн захирлын зөвлөлийн хурал болон Үйлдвэрчний эвлэл, эмч нарын төлөөлөл, бусад ажилчдын төлөөллийг оролцуулж нээлттэй шалгаруулалт зохион байгуулсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан