Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ээлжийн амралтын хугацаа, цалинг хэрхэн тооцох вэ

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд Ээлжийн амралт, түүний хугацаа тооцох талаар тусгасан байдаг. Тус хуулийн: 

  • 99.2.Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ.
  • 99.3.Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.
  • 99.4.Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.

АЖИЛТНЫ АЖИЛЛАСАН ХУГАЦААГ ХАРГАЛЗАН ЭЭЛЖИЙН НЭМЭГДЭЛ АМРАЛТЫГ ДОР ДУРДСАНААР ТООЦОЖ ОЛГОНО:

Ажилтны ажилласан хугацаа

 (жилээр, сараар)

Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацаа

(өдрөөр)

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацаа

(өдрөөр)

6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуустал (61-120 сар)

3

5

11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуустал (121-180 сар)

5

7

16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуустал (181-240 сар)

7

9

21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуустал (241-300 сар)

9

12

26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуустал (301-372 сар)

11

15

32 дахь жилээс дээш

(373 ба түүнээс дээш сар)

14

18


ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИНГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?

2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн тушаал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр гарсан юм. Уг тушаалын хавсралтад Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин бодох журмыг тусгасан байдаг.

Ээлжийн амралтын цалинг тооцохдоо өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг, тухайн саруудад ажилласан ажлын өдрийн нийлбэр тоонд хуваан ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж ээлжийн амралтын өдрөөр үржүүлж бодно.  

Жишээ: Ажилтан 2020 оны 7 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа ажлын 15 өдөр эдлээд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа орж, 2021 оны ээлжийн амралтаа 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эдэлсэн бол түүний ээлжийн амралт тооцох дундаж цалин хөлсийг дараах байдлаар тооцно. 

Ажилласан сар

Сарын цалин хөлс

/төгрөг/

Сарын ажлын өдрийн тоо

1

2020 оны 7 дугаар сар

312,500

5

2

2020 оны 8 дугаар сар

1,312,500

21

3

2020 оны 9 дүгээр сар

1,375,000

22

4

2020 оны 10 дугаар сар

1,312,500

21

5

2020 оны 11 дүгээр сар

1,312,500

21

6

2020 оны 12 дугаар сар

1,375,000

22

7

2021 оны 1 дүгээр сар

1,312,500

21

8

2021 оны 2 дугаар сар

1,125,000

18

9

2021 оны 3 дугаар сар

1,375,000

22

10

2021 оны 4 дүгээр сар

1,312,500

21

Дүн

12,125,000

194

Нэг өдрийн дундаж цалин хөлс

(12,125,000 төгрөг194 ажлын өдөр)

62,500

 

Ээлжийн амралтын цалин

(62,500 төгрөг15 өдөр)

937,500

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан