Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Оюутнуудад Umoney картыг дөрвөн жилээр олгоно

Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны Umoney картын олголт, сунгалтын ажил эхэллээ. Энэ жилээс эхлэн оюутнуудын картыг төгсөх анги хүртэлх хугацаагаар олгох юм. Оюутны Umoney карт авах, сунгалт хийлгэх оюутнууд www.u-money.mn сайтад цахимаар хүсэлтээ гаргах боломжтой. Мөн картын үнэ, сунгалтын төлбөрийг онлайнаар төлөх боломжтой бөгөөд банкны салбарт очих шаардлагагүй болжээ.

Шинээр буюу анх удаа карт захиалж буй оюутнуудын хувьд хүсэлт гаргахдаа дараах бичиг, баримтыг бүрдүүлж хуулбарыг заавал хавсаргах шаардлагатайг анхаараарай.

  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар/зураг
  • Суралцах эрхийн бичгийн хуулбар/зураг
  • Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний хуулбар/зураг

Өмнө нь авсан буюу сунгалт хийлгэх оюутнуудын хувьд http://www.u-money.mn сайтаар орж сунгалтын төлбөрөө онлайнаар төлөхдөө шаардлагатай мэдээллүүдийг оруулахад хангалттай. Сунгалт хийлгэх хүсэлтийг хүлээж авснаас хойш баталгаажуулалт хийн сунгалт хийгдсэн талаар сургуулиар дамжуулан мэдээлэл хүргүүлэх ба үүний дараа картаа идэвхжүүлээд ашиглах боломжтой болно.

Хэрэв өмнө нь авсан картаа хаяж, гэмтээсэн бол сунгалт хийлгэхээсээ өмнө дахин авах шаардлагатай. Ингэхдээ Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн салбаруудад хандан идэвхжүүлэлт болон картаа дахин авах боломжтой. Улаанбаатар хотын хэмжээнд 6-н байршилд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төв иргэдэд үйлчилж байна. 

1 Сэтгэгдэл
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан