Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Л.Ганбат: Боловсролын салбарт анх удаа Их өгөгдөл буюу "Big data"-г бүрдүүллээ

Улсын хэмжээнд анх удаа багш нарын Гүйцэтгэлийн үнэлгээг төрийн өмчийн 655 сургуульд хийж, үр дүнг нь өнөөдөр танилцуулсан.

Үнэлгээний явцад багш, сургуулийн захирал, сургалтын менежер, эцэг эх, сурагч гэх зэрэг нийт 1,331,000 орчим оролцогч хамрагдаж, давхардсан тоогоор 240 орчим сая мэдээлэл цугларчээ. Товчхондоо, боловсролын салбарт анх удаа Их өгөгдөл буюу "Big data"-г бүрдүүлж чадсан гэдгийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат хэллээ. 

Цугларсан мэдээллийг дүгнэхдээ BI системийг ашигласан ба үр дүнг тэрбээр дараах байдлаар танилцуулав.

Оролцогч талууд багшийн гүйцэтгэлийн үнэлгээг тодорхойлсон байдлыг дундажлан үзвэл:

сурагчид 70.8,
нийгмийн ажилтнууд 75.2,
эцэг эхчүүд 82.6,
захирлууд багш нарыгаа 85.7 хувь гэж үнэлсэн бол 
багш нар өөрсдийгөө 90,
заах аргын нэгдлийн ахлагч нар 92.3,
сургалтын менежерүүд 94.5 хувь гэж үзсэн байна. 
БҮТ-ийн захирал Л.Ганбат "Улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй нийт багшийн ажлын гүйцэтгэлийн түвшин 72.5 хувь байна.

Ерөнхий үр дүнг байршлаар нь авч үзвэл

нийслэлийн дундаж 73.9 
аймгуудынх 72
сумдынх 70 хувьтай байна" гэлээ. 

Гүйцэтгэлийн үнэлгээний явцад цугларсан Их өгөгдлийг BI системээр ангилан үзүүлж байгааг дээр дурдсан. Ингэхдээ багш нарын нас, ажилласан жил, сургуулийнх нь байршил, боловсролын зэргээр нь ангилан үр дүнг үзэх боломжтой юм байна. 

Тухайлбал, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй багш нараас ес нь докторын зэрэгтэй аж. Тэдний долоо нь 15-аас дээш жил ажилласан, хоёр нь 5-10 жил ажилласан туршлагатай. Хоёр нь зөвлөх, гурав нь тэргүүлэх зэрэгтэй гэх мэтчилэнгээр мэдээллийг шүүж харах боломжтой болсныг БҮТ-ийн дарга Л.Ганбат хэлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан