Памирын нурууны Ленин оргилд ганцаарчилсан авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 метр өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан. Тиймээс Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржийн хамтаар баг бүрдүүлэн аврах ажиллагааг эхлүүлсэн юм. Аврах ажиллагаа амжилттай болж, уулчин Х.Бумхишигийг аварсан гэж Монголын уулчдын үндэсний холбооноос мэдээллээ. Мэдээлэлдээ "Уулчин залуугаа аврах ажиллагаа амжилттай болж тэд эсэн мэнд машин хүрэх газарт бууж ирсэн сайхан мэдээгээр өглөөг эхлүүлье. Одоо Оше хот руу эмнэлэгт очиж, үзлэг хийгээд эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэхээр байна. Уулчныг авран буулгах ажлыг чих тавин, санаа зовнин хүлээж, хандив илгээсэн бүх хүмүүстээ чинь сэтгэлийн талархал илэрхийлье. Бид эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харууллаа" гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Памирын нуруунд гацсан уулчинг эсэн мэнд аварчээ
1 Сэтгэгдэл
William
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
2022.09.17




















