Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Казахстаны нийслэлийн нэрийг Астана болголоо

 

Казахстаны нийслэлийн нэрийг Астана болголоо

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев өчигдөр /2022.09.17/ ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж, нийслэлийг хуучин нэрээр нь солих тухай хуульд гарын үсэг зурлаа. Тэрбээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийг таван жилээс долоон жил болгон сунгаж, хоёр дахь удаагаа ерөнхийлөгчид нэр дэвшихийг хориглосон хуулийн төсөлд гарын үсэг зурсан.  Казахстаны парламент эл нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Баасан гаригт хоёр удаагийн хэлэлцүүлгээр санал нэгтэй дэмжсэн.

Казахстаны нийслэлийг ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын нэрэмжит Нур-Султан болгон өөрчилсөн байсан. Шинэ хуулийн төслөөр нийслэлийн нэрийг Астана болгон сэргээлээ.

Одоогийн ерөнхийлөгч Токаев өнгөрсөн нэгдүгээр сард болсон эмх замбараагүй байдлын дараа өргөн хүрээний шинэчлэл хийхээ зарласан. Токаев шинэчлэлийг эхлүүлж, шударга, нээлттэй тоглоомын дүрэмтэй улс төрийн тогтолцооны цоо шинэ стандартуудыг уриалав. Тэрбээр энэ сарын эхээр ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахыг уриалж, нийслэл хотын хуучин нэрийг буцаах алхамаа зарлажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан