Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна
Монгол Улсын Баатар-Монголын Ардчилсан Холбоо 2022 оны 9-р сарын 23-ны өдрийн 12:00 цагаас “UB Palace”-н Их танхимд Нийслэлийн 9 дүүргийн 3000 гаруй гишүүндээ Монгол Улсын баатар цолны дурсгалын батламж гардуулна.

Монгол Улсын Баатар-Монголын Ардчилсан Холбоо 2022 оны 9-р сарын 23-ны өдрийн 12:00 цагаас “UB Palace”-н Их танхимд Нийслэлийн 9 дүүргийн 3000 гаруй гишүүндээ Монгол Улсын баатар цолны дурсгалын батламж гардуулна.

МоАХ нь Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 209 дүгээр зарлигаар Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан юм.

МоАХ-ноос шинэ цаг үеийг түүчээлэн нийгмийн шилжилтийн хүнд үеийг даван туулж, ардчиллын үнэ цэн, үр шимийг нь үр хойч, ирээдүй залуу үедээ өвлүүлэхийн төлөө тэмцэж ирсэн гишүүн бүр Ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын алдар гавьяаг хүртэх бүрэн эрхтэй хэмээн үзэж, Монгол Улсын баатар цолны дурсгалын батламжийг нийт гишүүддээ гардуулан хадгалуулах ажлыг өнгөрсөн оноос аймаг, сум бүрт шат дараатайгаар зохион байгуулж эхэлсэн юм.

XX зуунд Монголчууд гурван томоохон хувьсгалт өөрчлөлтийг туулж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаагаа бататган бэхжүүлсээр ирсэн билээ. Цагаан морин жилийн хувьсгал буюу 1980-аад оны сүүлээр өрнөх болсон өөрчлөлт шинэчлэлийн давалгаа 1990 онд Монголын мянга, мянган залуусыг эгнээндээ нэгтгэн, дэвшилтэт өөрчлөлт, шинэчлэлтийг шаардсан цоо шинэ дуу хоолой болон түгж, олон ургалч үзэл санааг уралдуулан энх тайванч замаар Ардчилсан хувьсгалийг өрнүүлэн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, сэргээн тунхагласан түүхтэй.

Монголын залуусын өрнүүлсэн Ардчилсан хувьсгалын үр дүнд нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан хувьсгалт өөрчлөлт, шинэчлэлт, шилжилтийн үйл явц эхэлсэн. Нэг намын дарангуйллыг халж, ард түмний гарт эрх чөлөө, үүрэг хариуцлага, хувь заяаг нь хамтад нь атгуулсан юм.

Коммунист дэглэмийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хэлмэгдэгсдийг цагаатгаж, үндэсний үзэл санаа, соёл уламжлалыг сэргээж, санагалзах эрхгүй байсан эх түүхээ сэргээн шинээр харж, тунгаах эрхтэй болсон билээ.

Хувийн өмчийг зөвшөөрч, зах зээлийн чөлөөт харилцааг хөгжүүлж, Монгол улс даяаршсан дэлхий ертөнцийн нэг хэсэг болсноор аль ч улс оронд зорчих, ажиллаж амьдрах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхаглан, хөдөлмөрийн мөлжлөггүй шударга хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан юм.

Энэ бүх нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг шаардан тэмцсэн “Шинэ дэвшилт холбоо”, “Ардчилсан социалист хөдөлгөөн”, “Оюутны холбоо” зэрэг хөдөлгөөнүүдийг нэгтгэн манлайлж зохион байгуулсан ууган төрийн бус байгууллага Монголын Ардчилсан холбоог 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Баатар цолоор шагнасан юм.

Монголын Ардчилсан Холбоо нь өдгөө ардчиллын үйл хэрэгт залуу нас амьдралаа зориулсан ахмад үе, тэдний үргэлжлэл болох шинэ залуу гишүүдээс бүрдсэн нийгмийн хөгжлийн төлөөх институци болон өргөжөөд зогсохгүй нийгмийн үйл явц, ардчилал, шударга ёсны төлөө олон ургалч санаа, үзэл бодлыг илэрхийлэн идэвхтэй тэмцсээр байгаа монгол орны өнцөг булан бүрт салбар хороод бүхий хамгийн том бүтэцтэй олон нийтийн байгууллагын хувьд шинэ шатанд гарч хөгжсөөр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан