Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээж, шийдвэрлүүлэх боломжтой
Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг даатгуулагчид зориулсан веб, шимтгэлийн цахим систем, “Нийгмийн даатгал” аппликейшн болон төрийн үйлчилгээний e-Mongolia порталаар дамжуулан үзүүлж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байна.
Тухайлбал
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ цахимаар харах, хяналт тавих, хэвлэн авах
- Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолт авах
- Сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах
- Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
- Ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
- Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан илгээх
- Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан жилээр тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээх, шийдвэрлүүлэх зэрэг үйлчилгээг иргэн та дараах системээс авах боломжтой юм.
Төрийн үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia.mn болон e-mongolia аппликэйшн (Үйлчилгээнүүд - Нийгмийн хамгаалал Даатгал)
Даатгуулагчид зориулсан веб https://daatguulagch.ndaatgal.mn/ болон "нийгмийн даатгал" аппликэйшн
0 Сэтгэгдэл





















