Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах төрийн ёслол Токиод

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах төрийн ёслол Токиод болж байна

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг эцсийн замд нь үдэж, оршуулах төрийн ёслол яг одооТокио хотод болж байна.

Энэ оны 7-р сарын 8-нд сонгогчидтойгоо уулзаж байх үедээ буудуулж амиа алдсан Шинзо Абэгийн оршуулгын ёслолын аюулгүй байдлыг хангахад 20 мянга орчим цагдаа, хүчнийхэн ажиллаж байна.

Түүнчлэн нэг мянга гаруй цэрэг ёслолын ажиллагааг гүйцэтгэхэд оролцож байгаа юм.

Гадны орнуудын төр засгийн тэргүүнүүд ихэс дээдэс, нөлөө бүхий 700 гаруй зочин Токио хотод нэг дор цуглаад буй. Тэдгээрийн дотор АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози, Их Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэй зэрэг томоохон эрхмүүд багтаж байна.

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах төрийн ёслол Токиод болж байна

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах төрийн ёслол Токиод болж байна

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах төрийн ёслол Токиод болж байна

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах төрийн ёслол Токиод болж байна

Японы засгийн эрхийг хамгийн удаан хугацаанд барьсан Шинзо Абэг оршуулах ёслолд 1.65 тэрбум иен буюу ойролцоогоор 11.4 сая ам.доллар зарцуулж байгааг  эсэргүүцсэн олон мянган хүн оршуулах ёслолтой зэрэгцэн жагсаж байна.

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах төрийн ёслол Токиод болж байна

Энэ их зардлыг хүнд нөхцөлд байгаа эдийн засгийг сайжруулахад зориулж болох байсныг жагсагчид хэлж байгаа юм. Тэд засгийн газраа ард түмнээсээ асуулгүйгээр дур мэдэж төрийн хэмжээний оршуулгыг зохион байгуулж байгаад буруутгаж байгаа аж.

Орон нутгийн цагаар 14:00 цагт Токио хот дахь “Ниппон Будокан” ордонд ёслолын ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм.

Ёслолын эхэнд автомашины цуваа Шинзо Абэгийн чандрыг гэрээс нь авч “Ниппон Будокан” ордонд авчирсан. Түүний бэлэвсэн эхнэр Акиэ Абэ нөхрийнхөө чандрыг ордонд хүндэтгэлтэйгээр байрлуулсан юм.

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах төрийн ёслол Токиод болж байна

Тус ордонд 4000 гаруй хүн цугласан бөгөөд Японы өнөөгийн Ерөнхий сайд Кишида Фумио Шинзо Абэгийн улс төрийн ололт амжилтыг магтаж хэлсэн үгэндээ “Түүх таныг хамгийн удаан хугацаанд ажилласан Ерөнхий сайд гэхээсээ илүүтэйгээр хийсэн зүйлээр тань бахархан дурсах болно” гэлээ.

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах төрийн ёслол Токиод болж байна

Оршуулах ёслолын хүрээнд Абэгийн амьдралын түүхийг харуулсан 8 минутын бичлэгийг сонирхууллаа.  

2006-2007, 2012-2020 онуудад Японы Ерөнхий сайдаар ажилласан Шинзо Абэгийн оршуулах ёслолтой холбогдуулан Япон даяар төрийн далбааг хагас бөхийлгөсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан