Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулгын Ахмадын баярын мэндчилгээ
Та бүхэндээ монгол түмний сайхан уламжлал болох Ахмад настнаа хүндэтгэн дээдэлдэг энэ сайхан өдрийн халуун мэндийг дэвшүүлье.
Ардчилсан Холбооны ахмадууд Та бүхэн өнөөдөр хэлэх үгтэй, хийсэн гавъяатай улс аа. Цагаан морин жилийн өвөл Ардчилсан хувьсгалы үр дүнд хүргэж, бараг 300 жилийн туршид гадны хараа хяналтад байсан Монголын төрийг тусгаар тогтнуулахад бие, сэтгэлээ зориулсан Та бүхнийг бид үеийн үед хүндэтгэн бахархаж явах учиртай.
Та бүхний тууштай зүтгэл, чин зориг, эх оронч сэтгэлийн үрээр өнөөдрийн Ардчилсан Монгол улс оршиж байгаа. Хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, нээлттэй нийгэм, хувийн өмч, хуулийн засаглал зэрэг иргэн бүрт хамааралтай үнэт зүйлсийг нйигмийн хэм хэмжээ, амьсгалах агаар болгох явц одоо ч дуусаагүй, тэмцэх шаардлага байсаар байна. Үүнд ардчиллын утга учрыг түүчээлэн ухамсарлаж, оройлон тэмцэж, иргэн бүрт хүртээхээр зорьж явсан ахмадууд Та бүхний оролцоо урьдын адил чухал байна. Бид үр хойчдоо, алдарсан тусгаар тогтнол, хуульгүй төр, эрх чөлөөгүй иргэд, ядуурал хоцрогдлыг хэрхэвч үлдээж болохгүй. Бидний сэтгэл нэг, бидний зорилго ариун.
Та бүхний үүсгэн байгуулсан Ардчилсан нам энэ өдрүүдэд хүндхэн сорилттой тулгарч, эрх баригчдын дохио зангаагаар хөдөлдөг болсон хууль, шүүхийнхний хавханд орсон ч нэгэнт тогтоосон ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг тэд мохоож чадахгүй. Ардчилсан нам сэргэн мандана гэдэгт итгэл найдвараа хэзээ ч бүү алдаарай.
Хууль хэрэгждэг, иргэд нь баялгаасаа хүртдэг, боловсрол, эрүлл мэнддээ анхаарах боломжтой, цэвэр сайхан байгал орчинтой тэр сайхан цагийг ойртуулахад Та бүхний алсын хараа, арвин их туршлага дутна шүү. Хойчис бидэндээ ухаан нэмж, уужуу сэтгэлээр тусалж дэмжээрэй. Цаг цагаараа байдаггүй. Бид тун удахгүй цөвүүн цагт төгсгөл тавьж, эх орондоо эрх чөлөө, ардчиллыг сэргээн мандуулах болно
Цэл залуу насныхаа сэтгэл зүрх, эрч хүчийг эх орондоо Ардчиллыг тогтоож, бэхжүүлэхэд зориулсан ахмадууддаа дахин гүн талархал, хүндэтгэлээ илэрхийлье.
Мөнх тэнгэрийн ивээлээр Буянт буурлууд минь урт насалж, удаан жаргаарай.
2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр
0 Сэтгэгдэл




















