Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хүүхэд, гэр бүл, өрхийн нөхцөл байдлын судалгаа эхэлжээ

Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “ОЛОН ҮЗҮҮЛЭЛТИЙН БҮЛГИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА НЭМЭХ 2022-2023” судалгааг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү судалгааны хоёр дахь шатны мэдээлэл цуглуулалт есдүгээр сарын 29-ний өдрөөс явагдаж эхэллээ.

Тус судалгаа нь хүүхэд, гэр бүл, өрхийн нөхцөл байдлыг цаг алдалгүй судалж, улс орны бодлого, хөтөлбөр, үндэсний хөгжлийн төлөвлөгөөнд ашиглах үзүүлэлтүүдийг тооцох мэдээллийг цуглуулах зорилготой юм.

Ингэхдээ ОҮБТС+ судалгааны хүрээнд сонгогдсон өрхүүдтэй утсаар холбогдож мэдээлэл цуглуулалт хийдэг бөгөөд 2020-2022 онд нийт найман үе шат бүхий мэдээллийг цуглуулж, боловсруулан үр дүнг гаргасан. Судалгааны үе шат бүрд өрхийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Covid-19 цар тахлын үе дэх бэрхшээлүүдийг тодруулсан байна.

Нэгдүгээр шат: 2020 оны есдүгээр сарын 18-аас аравдугаар сарын 25-ны хооронд явагдахдаа цар тахлын үе дэх 2-17 насны хүүхдүүдийн зайн сургалтын талаар мэдээлэл цуглуулсан.

Хоёрдугаар шат: 2020 оны арванхоёрдугаар сарын 1-14-ны хооронд хүнсний аюулгүй байдал болон хүүхдийн хоол тэжээлийн талаар мэдээлэл цуглуулсан.

Гуравдугаар шат: 2021 оны хоёрдугаар сарын 15-аас гуравдугаар сарын 1-ний хооронд явагдсан. Энэ шатанд хүүхэд хамгаалал, хүүхдийн зайн сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлллийг цуглуулсан.

Дөрөвдүгээр шат: 2021 оны дөрөвдүгээр сарын 13-24-ний хооронд явагдсан. Энэ шатанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, 0-4 насны хүүхдийн сайн сайхан байдал, эрүүл мэндийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлллийг цуглуулсан.

Тавдугаар шат: 2021 оны долдугаар сарын 1-22-ны хооронд явагдсан. Энэ шатанд өсвөр насныхны эрүүл мэнд, сайн сайхан байдал, уур амьсгалын өөрчлөлт, амьдралын сэтгэл ханамжийн талаарх мэдээллийг цуглуулсан.

Зургадугаар шат: 2021 оны есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 14-ний хооронд мэдээллийг цуглуулсан. Энэ шатанд цар тахлын үе дэх 2-17 насны хүүхдүүдийн зайн сургалтын талаар мэдээллийг цуглуулсан.

Долдугаар шат: 2021 оны арванхоёрдугаар сарын 1-19-ний хооронд мэдээллийг цуглуулсан. Энэ шатанд цар тахлын үе дэх 5-19 насны хүүхдүүдийн видео / компьютер тоглоомын талаар мэдээллийг цуглуулсан.

Хот, хөдөө нь түүврийн гол домэйн бөгөөд нийт 2200 өрхийг түүвэрлэсэн. Түүврийг дөрвөн бүс тус бүрээс 400 өрх, Улаанбаатар хотоос 600 өрх байхаар хуваарилсан. Панел дата үүсгэхийн тулд судалгааны үе шатуудад ижил өрхийг судалгаанд хамруулсан байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан